zavkhanpoly12@gmail.com
(+976) - 9503-7979
Даваа - Баасан 08:30 - 17:30 / Бямба - Ням Амарна
Боломж тэгш түгнэ — “XacLab” Завхан аймагт!"XacLab" нь нийтийн болон бусдын сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг зорьдог ХасБанкны ажилтнуудын хандив, хөрөнгө оруулалтаар байгуулагдсан “Хөгжлийн Алтан Сан” ТББ-ын санаачлагаар, ХасБанкны санхүүжилттэйгээр хэрэгжиж буй төсөл юм.Энэхүү төсөл нь орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын компьютер, техник тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд залуусын суралцах орчныг сайжруулах, технологид суурилсан боловсролыг тэгш хүртээмжтэй олгох зорилготойгоор 2024 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжиж байна. 2025 онд төсөл өргөжин тэлж, Завхан аймаг дахь Политехник коллежид аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналттайгаар, 16 ширхэг иж бүрэн компьютертэй, Боловсролын яамны стандартад нийцсэн орчин үеийн “XacLab” компьютерийн лабораторийг шинээр байгууллаа! Энэхүү лаборатори ашиглалтад орсноор суралцагчид мэдээллийн технологийн хичээлээ илүү хүртээмжтэй, бүтээлч орчинд судлах боломжтой болж, тэдний технологийн мэдлэг, ур чадварын өсөлтөд бодит дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм. Ирээдүйг бүтээх боломжийг тэгш түгээж буй ХасБанкны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье!
2026-02-24 01:24
Шинэ дотуур байр ашиглалтад орлоо Завхан аймагт Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржханд, Боловсролын дэд сайд Доноровын Гантулга нар ажиллаж байна.Өнөөдөр Завхан аймаг дахь Политехник коллежийн 150 хүүхдийн дотуур байрны нээлт ёслол төгөлдөр болж, нээлтийн туузыг хүүхдүүд өөрсдөө хайчлав.Энэ бол эзэд нь болох оюутнуудын хувьд утга агуулгатай, урам зориг дүүрэн мөч байлаа. Нээлтэд Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн Т.Доржханд,УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа,Боловсролын дэд сайд Д.Гантулга,аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр,БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Должинсүрэн,ЕББЗГ-ын дарга М.Цогзолмаа зэрэг албаны төлөөлөл оролцлоо. Уг дотуур байр нь 150 ортой, 3 давхар, улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгөөр баригдаж, хугацаанаасаа өмнө ашиглалтад орсон байна.Мөн Боловсролын яамнаас дотуур байрны тоног төхөөрөмж, гал тогоо, номын сангийн тавилга зэрэг хэрэгцээт зүйлсийг бүрэн шийдвэрлэж өгөхөөр боллоо. Оюутан, сурагчдын тав тухтай орчинд суралцах нөхцөл улам бүр сайжирч байна.
2026-02-24 01:21
Завхан аймгийн Политехник коллеж-ийн “Өв Эрдэм” багийн мэргэн харваачид маань сумын “Мэргэн” цол хүртэж, амжилтын буухиаг үргэлжлүүллээ! Хичээл зүтгэл, тэвчээр хатуужил, өв соёлоо дээдэлсэн сэтгэлийн тань үр шим ийнхүү биеллээ олсонд халуун баяр хүргэе! Та бүхний цаашдын харваанд нь Сум нь мэргэн байг Оносон нь арвин байг Амжилт нь өөдөө байг!“Өв Эрдэм” багийн хамт олондоо улам их амжилт хүсье!
2026-02-24 01:19
"16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог"
2025-10-10 07:13
Нээлттэй ажлын байрны зар
2025-09-30 04:31
Тэргүүлэх чиглэл
2025-09-25 01:43
2025-09-16 01:34
Нээлттэй ажлын байр зарлаж байна.
2025-09-04 09:39
"Завхан аймаг дахь Политехник коллежийнхон маань 2025-2026 оны хичээлийн шинэ жилээ инээд хөөр, эрч хүчээр дүүрэн угтан авлаа! "
2025-09-04 03:03
Завхан аймаг дахь Политехник Коллеж 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ!Таны ирээдүйн мэргэжил, амжилт эндээс эхэлнэ. Мэргэжлийн боловсролын ангиуд: Мэргэжлийн боловсрол 1 жилтэй анги – хурдан хугацаанд суурь мэдлэг эзэмших Техникийн боловсрол 1,5 жилтэй анги – богино хугацаанд практик ур чадвар эзэмших Мэргэжлийн боловсрол 3 жилтэй анги – гүнзгий мэдлэг, ур чадвар эзэмших Давуу тал:Туршлагатай багш нарОрчин үеийн сургалтын орчинПрактик дадлага, бодит ур чадвар Элсэлт дуусах хугацаа: 2025.08.10 - 2025.09.01 Бүртгэл: https://docs.google.com/.../1FAIpQLSfLAVl3bCq.../viewform... Утас: 95037979, 89446654, 99699359 Имэйл: Zavkhanpoly12@gmail.com Facebook хуудас: fb.com/zavhkanvtc Таны ирээдүй эндээс эхэлж байна!
2025-08-26 02:39